Жүжигчин Жерар Депардьег хүчингийн хэргээр шалгаж эхэлжээ

  • 13
    • 7
    • 5
    • 4
    • 1
    • 0

 

Алдарт жүжигчин Жерар Депардьег Францын хууль сахиулагчид хүчингийн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа талаар шүүхийн эх сурвалж CNN агентлагт мэдээлжээ. 

Жерар Депардьегийн эсрэг нэгэн залуухан жүжигчин эмэгтэй гомдол гаргажээ. Түүнийг 2018 оны зун нэг бус удаа хүчингийн хэрэг үйлдэж, бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт буруутгасан ч хангалттай нотлох баримт байгаагүйн улмаас 2019 онд хэргийг хаасан байна. Тухайн үед үйлчлүүлэгч нь маш ихээр гайхаж, цочирдож, "гэмт хэргийн шинжтэй ямар ч үйлдэл хийж байгаагүй хэмээн үгүйсгэж байсан" талаар Депардьегийн өмгөөлөгч Эрве Темим хэлсэн байна.

Гэвч өнгөрсөн оны наймдугаар сард энэ хэрэгтэй холбоотой гомдол Парисын прокурорын газарт дахин ирснээр Депардьег арванхоёрдугаар сараас эхлэн шалгаж эхэлжээ.

Хэргийн хохирогч гэх эмэгтэй Депардьегийн гэрт сургуулилалт хийж байх үеэр түүний халдлагад өртсөн гэж мэдүүлжээ. Жүжигчин эмэгтэйн нэрийг нууцалж байгаа ч Депардье түүнийг сайн мэддэг,  кино урлагт хөл тавихад нь тусалж байсан аж. 

"Надад хууль зөрчөөгүйг нь нотлох баримт байна" гэж өмгөөлөгч нь хэлжээ. Депардьегийн эсрэг мэдүүлэг өгсөн эмэгтэйг жүжигчин таньдаг ч гомдолд дурдасан тэр өдөр Депардье түүнтэй хамт байгаагүй гэж хэлсэн байна.

Жүжигчин Жерар Депардье Оросын Ерөнхийлөгч Путинээс иргэншил авсан бөгөөд өндөр Францын татварын бодлогыг эсэргүүцэж паспортоосоо татгалзах төлөвлөгөөтэй байгаа аж. 

Эх сурвалж: Gogo.mn

Холбоотой мэдээ