Согтуурсан үедээ байшингаа шатааж нэг хүний аминд хүрлээ

  • 13
    • 7
    • 5
    • 4
    • 1
    • 0

 


  Хөвсгөл аймгийн иргэн байшингаа санаатайгаар шатаасны улмаас нэг хүн амиа алджээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Нуурмагт багийн Хамар даваа гэдэг газар тус сумын харьяат малчин Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5х5 метрийн хэмжээтэй байшингаа өчигдөр 23:40 цагийн орчимд санаатайгаар шатаажээ.

Гал түймрийг орон нутгийн иргэд унтраасан бөгөөд түймэрт 46 настай, эрэгтэй өртөж, нас барсан тухай мэдээллийг тус сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгч Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.

 Эх сурвалж: ОБЕГ


Холбоотой мэдээ